Тусламж
Aniverse-тэй холбоотой тусламж хэрэгтэй юу? Бидэнтэй холбогдох эсвэл доорх түгээмэл асуултуудаас хариултаа олоорой.
Холбоо барих
- Утас
- +976 7777 8989
Бид 2 ажлын өдөрт багтаан хариулна.
Түгээмэл асуулт
Нууц үгээ мартсан
Нэвтрэх хэсэгт “Нууц үг мартсан уу?” дээр дарж, и-мэйл эсвэл утасны дугаараа оруулаад бидний илгээсэн баталгаажуулах кодыг оруулж, шинэ нууц үгээ тохируулна.
И-мэйл эсвэл утасны дугаараа хэрхэн солих вэ?
Миний бүртгэл → Бүртгэлийн мэдээлэл хэсэгт орж и-мэйл эсвэл утасны дугаараа сонгоод, бидний илгээсэн баталгаажуулах кодоор өөрчлөлтөө баталгаажуулна.
Бүртгэлээр минь нэвтэрсэн төхөөрөмжүүдийг хэрхэн удирдах вэ?
Миний бүртгэл → Төхөөрөмжийн жагсаалт хэсэгт таны бүртгэлээр нэвтэрсэн бүх төхөөрөмж харагдана. Ашиглахаа больсон төхөөрөмжөө эндээс гаргаж болно.
Интернэтгүй үзэж болох уу?
Тийм. Контент эсвэл анги дээрх “Татаж авах” товчийг дарна. Татаж авсан видеонууд Миний булан хэсэгт хадгалагдах бөгөөд интернэтгүй үед ч үзэх боломжтой. Зарим контентыг татаж авах боломжгүй байж болно.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Миний бүртгэл → Бүртгэл устгах хэсэгт орно. Таны бүртгэл 30 хоногийн дараа бүрмөсөн устгагдахаар товлогдоно. Энэ хугацаанд дахин нэвтэрч ороод устгалтыг цуцлах боломжтой. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.
